BREAKING NEWS
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ВАКЦИНД ХАМРАГДАХ НЬ ТА БИДНИЙ ХАМТЫН ХАРИУЦЛАГА ЮМ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Номын сангийн хоёрдугаар давхарт байрлах вакцинжуулалтын түр цэгийн үйл ажиллагаатай танилцаж, оюутан, залуусыг нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа. Тэрбээр "Дельта вирусийн дөрөв дэх давлагаа зарим улс оронд явж байна. Хоёр хөршийн нөхцөл байдал ч амар биш байна. Монгол Улсын хувьд цаг алдалгүй вакцинжуулалт хийсэн учраас өнөөдөр хатуу хөл хориогүй байна. Тиймдээ ч бид хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн. Халдварын тохиолдол буурч, эмнэлгийн ачаалал тодорхой хэмжээнд багасч байна. Эхний хоёр тун вакцины үйлчлэл багасах үед гуравдугаар тунг хийлгэх нь маш чухал. Үүний үр дүнд бид энгийн амьдралдаа үе шаттайгаар шилжиж байна” гэв. Вакцинжуулалтын түр цэгт өчигдөр 600 гаруй оюутан дархлаажуулалтад хамрагджээ. Энэ долоо хоногт МУИС, АШУҮИС, ХААИС, ирэх долоо хоногт ШУТИС, МУБИС-д вакцинжуулалтын түр цэг ажиллуулах юм байна. Эдгээр цэгт зөвхөн оюутнууд төдийгүй багш, ажилтан, иргэд ч дархлаажуулалтад хамрагдах боломжтойг албаны төлөөлөл хэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтад хамрагдсан оюутнуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ цар тахал өдрөөс өдөрт буурч байгаа нь ид шид бус вакцины үр дүн. Тиймээс вакциндаа хамрагдах нь та бидний хамтын хариуцлага юм гэдгийг онцлоод “Оюутан, сурагчид маань зөвхөн өөрийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, найзууддаа сурч боловсрох эрхийг, улс орны эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийг ажиллах боломжоор хангаж байгаа хэмээн хариуцлагатай хандаж гурав дахь тунд идэвхтэй хамрагдаарай” гэсэн юм. 18-40 насныхан гуравдугаар тунд хамрагдах идэвх сул байгаа гэсэн судалгаа байсан. Ийм учраас их, дээд сургуулиудад явуулын цэг ажиллууллаа. Вакцинд хамрагдах хувь эрс нэмэгдэж байна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Вакцины түр цэгтэй танилцсаны дараагаар Ерөнхий сайд оюутан залуустай уулзаж, ярилцлаа.

ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ КОМПАНИУДЫН ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ГУРВАН ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЛЭЭ

Шатахуун тээвэрлэдэг машинд цэвэрлэгээ хийж байгаад гурван иргэн яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байна. Тодруулбал: Өчигдөр оройны 17:21 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Задгай”-д шатахуун тээвэрлэгч автомашины шатахууны саванд гурван хүн цэвэрлэгээ хийж байгаад ухаан алдсан тухай дуудлага өчигдөр ОБЕГ-т иржээ. Аврах ангийн алба хаагчид 18:02 цагт очиход “Өсөх трейд” ХХК-ийн “Норд бенз” загварын шатахуун тээвэрлэгч автомашины 60 тонны багтаамжтай шатахууны савыг цэвэрлэж байсан иргэн Б /34 настай, эрэгтэй/, иргэн А /33 настай, эрэгтэй/, иргэн П /27 настай, эрэгтэй/ нар ухаан алдсан байсныг эсэн мэнд гаргаж НЯТТТ-д шилжүүлжээ.

Ц.НЯМДОРЖ:МОД ТАРИНА ГЭДЭГ БОЛ УРЛАГ

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: "Мод тарих гэж хавар, намартаа бужигнаад л тарьдаг. Хамгийн гол асуудал нь арчилгаа, усалгаа. Олон жил Монголд мод тарих гэж оролдсон. Тарьсан мод нь дараа хавар, намартаа үхчихдэг. Ийм юм болох вий. Би 10 гаруй жил 300-аад модтой ноцолдож байгаа. Мод тарина гэдэг бол жижигхэн урлаг маягийн юм байгаа шүү. Өдөр шөнөгүй хөөцөлдөж, усалж тордож байдаг. Модыг нар руу харуулж тарьдаг гэх яриа хүртэл бий. Тиймээс сургалт сурталчилгаа явуулах, сэтгэл тавьж, хөөцөлдөх эзнээ олох, хамгийн гол нь усалгаа зэрэг онцгой анхаарах нь чухал. Тэрбум модыг 10 жилийн хугацаанд ямар газруудад тарихаа тооцоолох хэрэгтэй.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АЙМАГ, ОРОН НУТГИЙН ТӨСӨВ ҮРЭЛГЭН БИШ, ҮРЖҮҮЛЭХИЙН ХҮРД ШИГ БАЙХ ЁСТОЙ

2022 оны улсын төсвийн онцлог, давуу талыг Ерөнхий сайд танилцуулаад орон нутгийн төсөв үрэлгэн биш үржүүлэхийн хүрд шиг байх ёстойг анхаарууллаа. Аймаг, орон нутгийн хөгжилтэй холбоотой асуудал бүрт Засгийн газар анхаарч, тулгамдсан асуудлын санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгуулахыг зорьж ажиллана гэлээ. Цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх бодлогыг эрчимжүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилго гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлоод ирэх 2022 онд, ковид-19 халдварын эсрэг гуравдугаар тунг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах, ажлын шалгуур үзүүлэлтэд нэмсэн гурван заалтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн шийдэл, алсын харааг тодорхойлох, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. Аймаг, нийслэлийн удирдлагуудын ажлын шалгуур үзүүлэлтэд төрийн үйлчилгээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, экологийн тэнцвэрийг хангах, хог хаягдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулах гэсэн гурван заалтыг нэмж тусгажээ.

У.ХҮРЭЛСҮХ:"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДАГАЖ ОЛОН МЯНГАН ХҮН АЖИЛТАЙ БОЛНО

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь мод тарьж, ургуулах, хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй эдийн засгийн зөв хөшүүрэг ашиглан тэмцэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулахад тустай төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг өнөө болон ирээдүй хойч үеийнхний сайн сайхны төлөө эерэг олон үр дүн дагуулах юм. Нөгөө талаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс суурь болох юм. Тухайлбал, эдийн засгийн бааз суурийг тэлэх, аж үйлдвэржилтийг дэмжих хүрээнд үр, үрсэлгээний, бортогоны, бордооны, ургамал хамгааллын бодисын, хашааны, хог хаягдал дахин боловсруулах, усжуулалтын систем, өвөл, зуны зоорь, хүлэмж байгуулах үйлдвэрлэл гэх мэт олон төрлийн дагалдах үйлдвэр, аж ахуй, худалдаа хөгжих болно. Мөн хиймэл оюун ухаан, цахим шийдэлд тулгуурласан сансраас тандан судлалт, бүртгэлжүүлэлт, хамгаалалт, хяналтын системийг нэвтрүүлэх, усны нөөцийн судалгаа, шинжилгээ, гадаргын усыг ашиглах тал дээр бодитой ахиц гарна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр бид дэлхийд ховорт тооцогдох эмийн ургамал, ан амьтан, биологийн төрөл зүйлээ хамгаалж, үржүүлж, олон сая малынхаа тэжээлийг бэлдэж, импортоор авдаг жимс, хүнсний ногооныхоо тодорхой хувийг эх орондоо ургуулж, олон мянган хүнийг ажлын байраар хангана. Түүнээс гадна ой, ургамлын генийн сан байгуулах, ховор болон эмийн чанартай ургамлын бүтээгдэхүүн, нарсны давирхай, шилмүүсний ханд, хушны самар, самрын тос, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг нэмүү өртөг шингээсэн уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх боломжтой. Саяхан ойн салбарын мэргэжлийн холбоод нэгдэж нэгдэл болсон байна. Энэ нэгдэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бодит үр дүнд хүргэх, ой, усны салбарынхны харилцан ойлголцол, хамтран ажиллах, нэгдсэн удирдлага, мэргэжлийн арга зүйгээр хангахад нэн тустай. Бид хамтдаа гагцхүү нэг зорилго, нэгдмэл хүч, харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаар энэ цогц ажлыг амжилттай хэрэгжүүлж чадна гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: НОГООН ШИЙДЛҮҮДИЙГ ЭРХЭМЛЭСЭН ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ НЭВТРҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛАЛ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАНА

Миний бие Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгож, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах Ойн судалгаа, хөгжлийн агентлагийг байгуулахаар шийдвэрлэсэн . Ойжуулалтын энэхүү зөвлөгөөний үндсэн зорилго бол Та бидний цаашид хамтран зохион байгуулах, богино, дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө гэж үзэж байна. “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж, 600 гаруй сая мод тарьж, арчлахаа илэрхийлсэн эрхэм баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэндээ гүн талархал илэрхийлье! Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдааныг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, Засгийн газрын түвшинд холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах болно. Мөн Аймаг, нийслэлийн засаг дарга нарын ажлыг дүгнэх Засгийн газрын холбогдох журамд мод тарих, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх, энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг чанарын үзүүлэлтүүдийг энэ хурлаар шийдвэрлэнэ. Цаашид Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллах болно. Үндэсний чуулганд оролцогч Та бүхэн “Тэрбум мод” хөдөлгөөнийг зохион байгуулах арга хэлбэр, хэрэгжүүлэх арга зам, стратеги, үйл ажиллагаа, техник, технологийн талаар мэргэжлийн түвшинд хэлэлцэж, зөвлөмж гаргана гэдэгт итгэл төгс байна. Ойчид, ойн салбарын ажилтан, эрдэмтэд, судлаачид Та бүхний дэвшүүлсэн санал, санаачилгыг хэрэгжүүлэх, судалгааны үр дүн, инноваци, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж байна. Та бидний өмнө ноцтой тулгамдаж, ирээдүйн амьдрал, хөгжлийг хязгаарлаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хүн бүр манлайлан оролцохыг нийт ард иргэддээ Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд уриалж байна.

Б.БАТ-ЭРДЭНЭ: УИХ-ЫН ЁС ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО Ц.АНАНДБАЗАРТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХГҮЙ

УИХ-ын Ёс зүйн байнгын хороо Ц.Анандбазартай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй. Учир нь хуулийн байгууллага шалгаж байгаа асуудлыг бид хэлэлцэхгүй заалттай.Прокуророос санал нь эхлээд халдашгүй байдлын дэд хороогоор орж ирэх ёстой.УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчилж, дараа нь сахилга хариуцлагын хуулийг баталъя гэж байгаа хэмээн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй. Хуулийн төслийн зорилт нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаа юм байна.

1 ... 402 403 404 405 406 407 408 409 410 ... 412