BREAKING NEWS
Ч.ХҮРЭЛБААТАРЫН ӨӨРӨӨ ХААН БАНКНЫ САВАДАД БИЧСЭН ЗАХИДАЛ ИЛ БОЛЛОО

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Япончууд Монгол хамгийн нөлөө бүхий ХААН банкны эзэмшлийн хувиа худалдаж буйтай холбоотой сүртэй мэдэгдэл хийсэн олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Тэрбээр чуулганы индрээс Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг ХААН банкны хувьцааг худалдан авсан гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Ч.Хүрэлбаатар саяхныг хүртэл Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байхдаа ХААН банкны япон эзэн Савада гэгчид хандан англи хэл дээр бичсэн захидал ил болжээ. Төрийн сайдын “25.01.2019 11/386” дугаартай албан бичиг нь ашиг сонирхлын зөрчилтэй, “Таван богд групп” ХХК-д давуу байдал олгохыг зорьсон, цаашлаад үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг ч зөрчсөн гэж хэлж болохуйц албан тоот байна. Хачиртай нь, тухайн үед Сангийн сайдын зүгээс Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэж байсан Ж.Батбаясгаланд “2019.01.25 11/386” гэх огноо, дугаартай монгол хэлээр бичсэн бичиг илгээсэн гэж мэдээлэл давхар гарч ирэв. Үүнийг нягталж үзэхэд нийслэлийн захирагчийн албан ийм дугаартай бичиг огт ирээгүй байдаг. Тэгээд ч нэг ижил огноо, дугаар хоёр албан бичих байх ёсгүйг төрийн албаныхан архиваас ил болгосон байна. Өөрийнхөө явуулсан захидлыг огт яриагүй Ч.Хүрэлбаатарын энэ үйлдэл УИХ-ын гишүүнийхээ эрх мэдлийг үндэслэн хэнийг ч хамаагүй дор зоргоороо гүтгэж болдгийг харууллаа. Дээрх хөдлөшгүй баримтаас үзэхэд, “Хулгайч хүн хамгийн чангаар хулгайчийг бариарай” гэж орилж, асуудлыг өөрөөсөө холдуугдаг гэдэг л болж байгаа нь тодорхо й харагдана гэжээ.

МОНГОЛООС ЯПОНД ОЧСОН ИРГЭД 3 ХОНОГ ТУСГААРЛАГДАНА

Япон улсын засгийн газар (COVID-19) цар тархалтын эсрэг зохион байгуулж буй арга хэмжээг энэ сарын 5-ны өдрөөс чангатгаж Англи, Аргентин, Украйн, Турк, Непал, ОХУ, Монгол зэрэг улсаас зорчин ирэгсдийг 3 хоног тусгаарлах шийдвэр гаргажээ. Арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 00 цагаас эхлэн Монгол Улсаас Япон руу зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд гурав хоног (Очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлагдах юм байна. Тусгаарлах байрыг Японы хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж, тус зардлыг Японы Засгийн газраас гаргана гэдгийг Монгол дахь Японы ЭСЯ-наас мэдэгдлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү:

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙГ 3-Р ТУНДАА ХАМРАГДАХЫГ УРИАЛЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэнтэй танилцаж, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Үзэсгэлэнд оролцогчдыг КОВИД-19-ийн халдварын эсрэг 3-р тундаа хамрагдсан эсэхийг шалгаж нэвтрүүлж байсан. МҮХАҮТ-д болж буй энэ үзэсгэлэнд оролцогчдод зориулан дархлаажуулалтын явуулын цэг ажиллаж, вакцины 3-р тундаа хамрагдах боломжоор хангаж байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа. Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 1-нээс соёл урлаг, спортын үзвэр үйлчилгээг танхимын 50 хувийн дүүргэлттэй нээсэн. Бид нэмэлт 3-р тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл одоо мөрдөж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшингээс “Шар” түвшин рүү шилжүүлэх стратеги барьж байна. Дэлхий даяар цар тахлын дельта хувилбараас сэргийлэхийн тулд вакцины 3-р тунг тарих нь үр дүнтэй гэсэн дүгнэлт хийж, 30 гаруй улс хүн амаа нэмэлт тунд хамруулж эхэлсэн. Засгийн газраас иргэдийг 3-р тунд хамруулах ажилд бүх төрлийн дэмжлэг үзүүлнэ. Иргэд, аж ахуйн нэгж 3-р тундаа идэвхтэй хамрагдаж, цар тахлын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, хөл хориогүй, энгийн амьдрал руу үе шаттай шилжихийг уриалж байна” гэв. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар 70 ба түүнээс дээш ажилтантай байгууллагуудын захиалгаар явуулын дархлаажуулалтын багууд 3-р тунг очиж хийж байна. Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг хэмээн зарлаж, бодлогоор дэмжиж байгаа билээ. Өнөөдрийн энэхүү үзэсгэлэнг Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд соёлын бүтээлч үйлдвэрлэгч 100 аж ахуйн нэгжийн 300 бүтээл оролцож байна. Монгол Улсад жижиг дунд үйлдвэр үйлчилгээний 62,263 аж ахуйн нэгж, 906,495 ажилтан байна. Тус салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18.3, нийт экспортын 2.4 хувийг бүрдүүлдэг томоохон салбар гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод “Энэ оны гуравдугаар сарын 3-ны Засгийн газрын хуралдаанаар “Монгол соёл-Монголын баялаг” цогц хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн логистик сүлжээ бүхий Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулж, энэ чиглэлийн аж ахуйн нэгж, иргэдийг нэгтгэнэ. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл, бүтээлч эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулах юм. Соёлын баялаг бол Монгол Улсын тогтвортой хөгжлийг бий болгоход чухал үүрэгтэй шавхагдашгүй нөхөн сэргээгдэх нөөц юм” гэв. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд 12 салбар багтдаг. Энэ салбарт 11,600 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 5,600 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Нийтдээ 33,600 хүн идэвхтэй ажиллаж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1.3 хувийг бүрдүүлж байна.

СОГТУУГААР ЖОЛОО БАРИН ОНХОЛДСОНЫ УЛМААС БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮХЭД АМИА АЛДЖЭЭ

2021/11/05-нд Дархан-Уул аймгийн замд тээврийн ноцтой осол гарсан байна. Уг осол нь Орхон сумын салдаг гэх газарт болж 15:18цагт дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Иргэн Б гэгч нь Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож, зам тээврийн осол гарган зорчиж явсан таван настай Д гэмтэж, дөрвөн настай А, хоёр настай Т нар бүртгэгджээ. Осол гарах үед жолоочийн согтолтын зэргийг тогтооход 3.6 промиль хэмжээтэй гарсан байна.

МОНГОЛ УЛСААС ТЭЭВЭРЛЭГДЭЖ ИРСЭН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРСЭН БАЙНА

Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын хэсэгт таван оршин суугч Монголоос худалдан авсан бараагаа хүлээн авсан талаараа мэдэгдэж, улмаар нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарчээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн газар коронавирусний халдвар зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд халдварын эрсдэл өндөр орнуудаас бараа бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоохыг оршин суугчдадаа уриалсан байна. Мөн халдварын эрсдэл өндөр орнуудаас есдүгээр сарын 15-наас хойш хүлээн авсан бараа бүтээгдэхүүнүүдээ холбогдох албаны төлөөлөгчдөд мэдүүлэн зохих журмын дагуу устгуулахыг уриалжээ.

ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр,нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ ёслолд “Чингис хаан”-ы одонт эрхмүүд оролцсон юм. Мөн өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.

ИРГЭД УГААРТАЖ БАЙГАА АСУУДЛЫН АРД ХАЙХРАМЖГҮЙ , ХЭНЭГГҮЙ ҮЙЛДЭЛ БИЙ ЮУ ?

Хүйтэн сэрүүний улирал эхэлж иргэдийн галлагаатай зэрэгцэн угаарын хийд хордох дуудлага ихэсдэг. Энэ эрсдлийн ард иргэдийн хайхрамжгүй хэнэггүй байдал нилээд нөлөөлж байгаа бололтой. Дараах сурвалжлагыг бид сэрэмжлүүлэхээр бэлтгэлээ. Хоногт л угаартсан иргэдийн тоо нэмэгддэг сэрүүний улирал ирсэнтэй холбоотойгоор иргэд нэг талдаа энэ мэт хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа үүдэн өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулдаг байна. Харин үүнээс нь сэрэмжилж тавантолгой түлшийн хяналтын ажилтнууд хараа хяналт тавьж зөвлөгөө мэдээлэл өгч ажилладаг байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАРААС ЯВГАН ХҮНИЙ ЗАМАА АВЪЯ , АВАРЬЯ

Нийтийн эзэмшлийн зам талбайг удаа дараа дээрэмдэж авто зогсоол болгодог асуудлын ард нийслэлчүүд амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл аюул заналхийлж байгаа юм. Явган хүний замыг дээрэмджээ гэдгийг нь шүүхээр тогтоосон ч эрх бүхий албан тушаалтны эзэрхийлэл тул хууль түүнд үйлчлэхгүй хүчрэхгүй байж болзошгүй байна. УИХ-ын гишүүн "Оргил"-ын гэх Ж.Ганбаатар Энканто тауныхаа урд байх явган хүний зам байсан хэсгийг машины зогсоол болгосон бөгөөд 584 метр квадрат бүхий нийтийн эдэлбэр газарт Камдер компани машины зогсоол барьсан байдаг. Иргэдийн эрх ашиг зөрчигдсөн асуудал ахин сөхөгдөж энэ удаад ногоон байгууламжинд дураар халдаж барилга барихаар зэхжээ. Оргил худалдааны төвийн хувьд эдэлбэрээсээ хэтрүүлээд ийнхүү газрыг ашиглаж байгаа. Тэр утгаараа чөлөөлөх ёстой. Газрын тухай хуульд хэрвээ гэрчилгээгүй байвал мэдэгдэл өг. Мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөхгүй байвал албадаж чөлөөл гэдэг. Газрын албанаас нэг удаа мэдэгдэл өгсөн тэр мэдэгдлийг нь биелүүлээгүй. Түүнээс хойш ямар ч арга хэмжээ аваагүй. Тэгэхээр засаг дарга хуульд заасан арга хэмжээгээ бүрэн аваагүй байгаа юм. Хэлбэр төдий арга хэмжээ авсанаас хэтрээгүй байх энэ хооронд ахин нэг асуудал дэгдсэн нь Хан-уулчуудын ногоон байгууламжийг хашаалчихсанаас харж болно. Барилгын түр хашаанд ямар нэг барилга барих гэж байгаа эсэх талаар хот байгуулалт төлөвлөлтийн газраас тодруулахад ямар ч барилга барих зураг батлуулаагүй талаар хэлж байгаа.Харин мэргэжилтний мэдээллээр барилгын түр хашааг заавал барилга барих гэж байгаа тохиолдолд, өөрөөр хэлбэл барилгын зургаа батлуулсан тохиолдолд түр хашаа барих ёстой байдаг юм байна. Гэсэн ч энэхүү газар түр хашаа барьсан нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг боомилоод зогсохгүй иргэдийн ногоон байгууламжийг эвдэлж сүйтгэчихээд байгаа асуудал энд ноцтойгоор хөндөгдөх учиртай.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДАЛ УДАХГҮЙ ЯРИГДАХ УЧИРТАЙ !

Өндөр ёс зүй, сахилга хариуцлагатай байх ёстой парламентын танхимаас сүүлийн үед хүчирхийлэгчид илчлэгдэх боллоо.Парламентын хоёр ч гишүүн хүчирхийллийн хэрэгт холбогдлоо. Хүчирхийлэгч Ц.Анандбазар гишүүнд Монгол Улсын Их хурал ёс зүйн хариуцлага хэзээ тооцох вэ ??? Асуудал дэгдсэн энэ оны тавдугаар сард “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгч байв хэмээн мэдээлж байв. Гэтэл УИХ-ын даргын зүгээс Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд тоот бичиг хүргүүлээгүй бөгөөд дээрх албан бус мэдээлэл нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтэд таалагдах гэсэн заль байсан болж таарчээ.Нөгөө талаасаа УИХ-ын дарга Г.Занданшатар нь хүчирхийллийн хэрэгт холбогдсон Ц.Анандбазарт хариуцлага тооцохыг хүсээгүй байсан нь батлагдсан юм.Энэ нь төрийн эрх барих дээд байгууллагад сууж төр түшилцэж хууль баталдаг эрхэм хүчирхийлэгч нэгэн байлаа ч түүнд хариуцлага тооцох хүсэлтэй эсвэл хүчрэх нэгэн үгүй байгааг харуулсаар өдий хүрлээ.Угтаа Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Х.Баделхан, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Бейсен, Б.Бямбацогт, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан, Б.Энхбаяр нар багтаж байгаа ч эдгээр эрхмүүдийн хэн нь ч энэ асуудлаар дуугараагүй. УИХ-д Эмэгтэйчүүдийн албан бус бүлэг, Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг гээд энэ асуудалд анхаарал хандуулах ёстой субъектүүд хэд хэд бий. Парламент дахь сөрөг хүчин ч энэ асуудлаар нэг ч дуугараагүй байдаг. Хүчирхийлэл үйлдсэн, эмэгтэйчүүдэд зүй бус харьцсан парламентын гишүүний хариуцлагагүй үйлдлийг Монголын төр өөгшүүлээд өнгөрүүлбэл, мөнгөтэй хүн хүчирхийлэл үйлдэж, хууль зөрчиж болдог юм байна гэдэг ойлголтыг нийгэмд бий болгоно. Ц.Анандбазарын үйлдэл бол нэг бус нэгжээд удаагийн бусармаг үйлдэл. Баримт, нотолгоотой, гэрчтэй ийм хэрэгт хариуцлага хүлээлгэлгүй орхих нь шударга ёсонд үл нийцнэ. Хүчирхийллийн хэрэгт холбогдсон дараагийн гишүүнд хариуцлага тооцох асуудал ч энэ маягаар замхрах муу жишиг тогтох болно. Гэхдээ нэг “сайн мэдээ” байна. Хуулийн байгууллагын шатанд шалгах ажил нь гацаанд ороод байсан Ц.Анандбазарын хэргийг Нийслэлийн прокурорын байгууллагаас хянаж үзээд, яллагдагчаар татах шийдвэр гаргажээ.Тэгвэл одоо түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал удахгүй яригдахаар болж байна. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 9.1.2-т “Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан” нөхцөлд бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчилсан. Хуульд заасанчлан Улсын Ерөнхий прокурор Ц.Анандбазарын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх ёстой. УИХ түүний асуудлыг хэлэлцэхэд хүрвэл, 2016-2020 оны парламент Н.Гантулгыг чөлөөлж, хариуцлага тооцсон шигээ Ц.Анандбазарт ч “төмөр нүүрээ” тун удахгүй харуулах юм.

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧ АМИА ХОРОЛЖЭЭ

Баянхонгор аймагийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай залуу аймгийн төв дэх орон сууцны дээрээс үсэрч амиа хорлосон байна. Эх сурвалжийн мэдээллээр: Тус цэргийн албан хаагч нь цэрэгт явах сонирхолгүй, түүний ээж нь 339 дүгээр цэргийн ангид тогооч хийдэг байсан аж. Улмаар аав ээжийн шахалтаар цэрэгт явсан байж болзошгүй юм. Одоогоор хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байна.