BREAKING NEWS
“БИО КОМБИНАТ” ХОРИОТОЙ БОДИС ХЭРЭГЛЭЖ АЖИЛЧДАА ХОРДУУЛСАНАА НУУН ДАРАГДУУЛЖЭЭ !!!

Өнгөрсөн 2019 оны 09-р сард “Био комбинат” төрийн өмчит компани үйлдвэрийнхээ байруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийхдээ хориотой бодис хууль бусаар ашиглаж ажилчдаа хордуулжээ. Хордуулсаныхаа дараагаар хордсон ажилчиддаа эмнэлэгийн тусламж үзүүлэлгүй өөрсдөө буюу байгууллагын эмч нараар дур мэдэн нууцаар эмчлүүлж байсныг нь мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нар тогтоосон байна. Гэтэл тус асуудлаас болж эхний ээлжинд 11-н хүн хордсон гэх мэдээлэл байсан бол өдгөө 60 орчим ажилтан хордож нэг иргэн зуурдаар нас нөгчсөн бөгөөд химийн бодисын хордлого гэсэн онош гарсан ажилчдын элэгний эс задарсан гэсэн оноштойгоор эмчлүүлж байжээ.Тус байгууллагын ажилтнууд хурц цус дутмагшилд орж эхэлсэн байна. Хамгийн харамсалтай нь эдгээр химийн бодист хордсон ажилчдаа хордлогын эмнэлэгээс хөөж шахуу гаргасан бөгөөд үүнийгээ тус компанийн удирдлагуудын хүсэлт хэмээнж хууль бус химийн бодис хэрэглэснээ нуун дарагдуулахыг завджээ.

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН 2 НЬ 9-Н ДАВХАР БАЙШИНГААС УНАЖЭЭ

БГД-ийн 12-р хорооны 9-н давхрын нэгэн байрны дээвэр дээр 3 орчим өсвөр насны хүүхэд гарсан амиа хорлохоор завдаж байж болзошгүй гэх мэдээллийг дагуу бид сурвалжилж ажиллалаа.Эх сурвалжуудын зүгээс өгч байгаа мэдээллээр эдгээр хүүхдүүд байшингийн дээвэр дээр гараад 2 цаг болсон гэх мэдээлэл байсан юм.Харамсалтай нь эдгээр хүүхдүүдийн 2 нь 9-н давхраас үсэрсэн гэх мэдээлэл ирлээ.Харин тэдний 1-ийг онцгой байдлын алба хаагчид амь насыг нь авран хамгаалж чадсан гэх мэдээлэл байна.Бид эргэн мэдээллэх болно.

ӨСВӨР НАСНЫ ГУРВАН Ч ХҮҮХЭД 9-Н ДАВХАР БАЙШИНГИЙН ДЭЭРЭЭС ҮСРЭХИЙГ ЗАВДАЖ БАЙНА

Өсвөр насны гурван ч хүүхэд хамт амиа хорлохыг завдсан гэх мэдээлэл байна.Яг одоо тэдгээр хүүхдүүдийн авирсан хорооллын нэр бүхий тоот байрны гадаа цагдаагийн байгууллага болон онцгой байдлын алба хаагчид очжээ.Харин хүүхдүүд байшингийн дээвэр дээр зогсож байгаа аж.Эх сурвалжуудын мэдээллээр эдгээр хүүхдүүд 9-н давхар байшингийн дээр гараад 2 цаг болсон гэх мэдээлэл байна.Мөн иргэдийн мэдээллээр 2 эмэгтэй 1 эрэгтэй хүүхэд байгаа аж. Манай сурвалжлах баг шууд дамжуулан ажиллаж байна.

НУУЦ АМРАГААС НЬ ТӨРСӨН ХҮҮХДИЙГ ӨСГӨНӨ ХЭМЭЭН ҮРЧИЛЖ АВСАН Ч ХЭТ ИХ УЙЛУУЛЖ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ

Баян-Өлгий аймгийн харьяат 52 настай эрэгтэй С нь эхнэр, гурван хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг. Тэрээр аймгийнхаа 21 настай Е-тэй гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд орж жирэмсэн болгожээ.Охин амаржиж эрүүл саруул хүүхэд төрүүлсэн байна. Улмаар С нь эхнэр М-ийн хамт 21 настай Е болон, түүний ээж 58 настай С-тэй уулзаж, төрсөн нярайг үрчлэн авч, өсгөхийг гуйжээ. 21-н настай охины ээж уг хүсэлтийг зөвшөөрч, охиноо ятган дөнгөж төрсөн нярайг төрсөн эцгийнх нь гэр бүлд албан бичиг баримтгүйгээр үрчлүүлжээ. Гэтэл дөнгөж төрсөн нярайн төрсөн эцэг болох 52 настай иргэн С нь эхнэрийн хамтаар хүүхдийг хооллох, асарч халамжлах үүргээ биелүүлээгүйгээс нярай хүүхэд тухайн айлд очсон өдөртөө хэт их уйлснаас амьсгалын болон хоол тэжээлийн дутагдалд орж, нас барсан гэх харамсалтай мэдээлэл байна. Шүүхийн шинжээч нярайн биед задлан шинжилгээг хийж, хүүхэд хэт их уйлснаас амьсгалын дутагдалд орсон, шим тэжээлийн дутагдлаас болж нас барсныг тогтоожээ. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 52 настай эрэгтэй С-д нярай хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд асрах, мөн үндсэн эрх болох амьд явах эрхийг нь хангах үүргийг үл биелүүлснээс хүүхдийн амь нас хохирсон гэм буруутайд тооцож гурван жил, харин эхнэр болон хүүхдийг төрүүлсэн эх нарт нарт тус тус хоёр жилийн хорих ялыг оноожээ.

НУУЦ АМРАГИЙНХАА ХОЁР ХҮҮХДИЙГ ШАТААЖ АЛАХЫГ ЗАВДСАН ЭТГЭЭДИЙГ ХУУЛИЙНХАН ХАМГААЛЖ БАЙГАА ЮУ ???

Бусдын амь насыг хохироох зорилгоор айлын гэрийг гаднаас нь цоожилж, гал тавьсан хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, өнгөрөгч 09-р сарын 28-ны өдрийн 05:00 цагийн орчимд “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажиллахад “Чингэлтэй дүүргийн 9-р хорооны ... тоотод оршин суух С бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амарч байх үед нь бага охин Н "Ээж ээ, утаа үнэртээд байна” гэж сэрээснээр гаднаас нь цоожилсон байсан хаалгаа эвдэн, гэрээсээ эсэн мэнд гарч, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тухай мэдүүлжээ. Хэргийг шалгахад, тус гэрт оршин суух М-тэй хувийн харилцаатай гэх 27 настай эрэгтэй З гэгч нь хувийн өс хонзонгийн сэдлээр иргэн С, Н, А, Н нарыг монгол гэрт унтаж байхад нь гэрийн хаалгыг гадна талаас нь цоожлон, гэрийн баруун урд талаас санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байдаг. ХААЛГЫГ СҮХЭЭР ЦОХИЖ ОНГОЙЛГООД ГАРААД ХАРАХАД ЦООЖ ЗҮҮСЭН БАЙСАН Эх сурвалжаас авсан мэдээллээр, иргэн С нь хэрэг явдал болсон өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим гэртээ бага охин Б.Н, том охин Б.М-ийн 3 настай Ж.А, 1 настай М.Н нартай дөрвүүлээ амарч байхад өглөө үүрээр 05:30 минутын үед бага охин Б.Номин “ээжээ утаа үнэртээд байна” гэж хэлээд намайг сэрээсэн тэгэхээр нь би босоод ойр орчмыг утаа үнэртэж байсан тэгээд хаалгаа түлхээд гараад харах гэтэл хаалга онгойхгүй байсан тэгээд би яасан юм болоо гэж бодоод хаалгаа дахин сайн түлхтэл нээгдэхгүй байхаар нь гэр дотор байсан түлээ хагалдаг том төмөр сүхээр хаалгаа дотороос нь цохиж хаалганы дээд хэсгийг эвдэлж онгойлгосон. Тэгээд хаалганы дээд хэсгээр гараа гаргаад цоожны цүүгээ бариад үзтэл манай гэрийн хаалгыг гаднаас нь жижигхэн цоожоор цоожилсон байсан, хаалгаар бүгдээрээ гараад хартал гэрийн баруун урд хэсгээс гал дүрэлзэн асаж байсан хормын төдий гэр шатаж дууссан хэмээн мэдүүлэг өгчээ. НУУЦ АМРАГЫНХАА ХОЁР ХҮҮХДИЙГ ШАТААСАН ГЭЖ БОДООД БУЦАЖ ИРСЭН Дөрвөн хүний амь насыг санаатайгаар галдан шатааж хөнөөх гэж байсан этгээд нь 1994 онд төрсөн З гэх эрэгтэй байсныг тогтоон Цагдан хорих 461 р ангид саатуулан шалгаж байсан ч эрүүл мэндийн гэх шалдтгаанаар одоо эмнэлэгт “амарч” байгаа аж. Тухайн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа этгээд нь гэрт унтаж байсан бага насны хоёр хүүхдийн ээжтэй нууц амрагийн харилцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн өдөр Амуре гэх зочид буудалд хамт байсан гэдгийг нь шалгалтаар тогтоосон байдаг. Зочид буудалд хамт байсан эмэгтэйнхээ гэр бүл болох төрсөн ээж, төрсөн дүү, төрсөн хоёр хүүхэд болох бага насны хоёр хүүхдийг галдан шатаахаар унтаж байхад нь гарч яваад буцаж ирсэн этгээдийг эмнэлгийн байгууллагаар орогнуулаад байгаа асуудалд нь хохирогчийн талаас хууль хүчнийхэн өөрчсдөө сэжигтнийг хамгаалж байна гэх хардлага байгаа юм. Гэтэл 2 ба түүнээс дээш хүний амь насыг санаатайгаар хороон хохироохыг завдсан этгээдийг хорьж шалгалгүй эмнэлэгт орогнуулж байхын оронд цагдан хорьж таслан сэргийлж өгөөч гэх хүсэлтийг удаа дараа тавьсан байдаг. Мөн хохирогчийн гэрийн хашааных нь банзыг олноор сугалан орхих үл таних этгээдүүд отож айлгах гэх мэтээр айдас түгшүүртэй байхад бага насны гурван ч хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд хамгаалалтгүй аж төрж байгаа бол харин тэднийг галдан шатаахыг завдсан этгээд нь гадуур сул чөлөөтэй буюу эмнэлэгийн байгууллагаар эмчлүүлж байгаа гэх нэрийн дор эрх чөлөөтэй хэвээр байна. Бид энэ асуудлаар эргэн мэдээллэх болно.

ГЭРИЙНХ НЬ ГАДНААС ЦООЖИЛЖ ГАЛДАН ШАТААХЫГ ЗАВДСАН ЭТГЭЭДИЙГ ГАДУУР ШАЛГАЖ БАЙНА

2021 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 05.45 цагт “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.“Чингэлтэй дүүргийн 9-р хороо ... тоотод оршин суух С нь бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амарч байх үед бага охин Н ээжээ утаа үнэртээд байна” гэж сэрээсэн бөгөөд тэд гарах гэтэл гаднаас нь цоожилсон байжээ. Хаалгаа эвдэн гэрээсээ гарцгааж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг бол тухайн тоотод оршин суудаг М-тэй хувийн харилцаатай З гэгч /27 настай, эр/ нь энэ хэргийг санаатайгаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Гэрийн гаднаас цоожилж, баруун урд талаас нь шатаасан бөгөөд урьдчилсан байдлаар хувийн өс хонзонгийн сэдлээр энэ хэргийг үйлдсэн гэх дүгнэлт гарсан. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бол сэжигтэн этгээд батлан даалтаар суллагдсан бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай гэх мэдээлэл байна. Харин хохирогчдын зүгээс сэжигтнийг гадуур шалгаж байгааг эсэргүүцэж таслан сэргийлж цагдан хорьж өгөх хүсэлтийг Чингэлтэй Сүхбаатар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болон Чингэлтэй дүүргийн прокурорын газруудад хохирогчдын зүгээс гаргаад байгаа аж. Бид энэ талаар нэхэн сурвалжласаар байх болно.

1 ... 354 355 356 357 358 359 360 361 362 ... 365