НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ
![]()
Компанийн 2026 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу “Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө”-ний хүрээнд уурхайн бүсэд “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г 2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулав.

![]()
“Хог хаягдлын тухай хууль”-ийн 9.4 заалтын 12 заалт, “Хог хаягдал цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах журам”-ын 1.2-т заасны дагуу “Шивээ Овоо” Уурхайн бүх хэлтэс, алба, хэсэг, туслан гүйцэтгэгч “Баруун Баянгийн Ширээ” ХХК хамтарч нийтийн их цэвэрлэгээнд оролцон 100 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэв. Уурхайн бүсэд нийт хог хаягдлын дийлэнх хувийг ус ундааны хуванцар сав, 1 удаагийн хоолны сав, гялгар уут, 1 удаагийн ажлын хувцас, ажлын бээлий, арчих материал, тамхины хайрцаг, тамхины иш гэх мэт хог эзэлж байна.

Иймд нийт уурхайчид та бүхэн энгийн, ахуйн, аюултай хог хаягдлыг тогтоосон цэгт ангилан хаяж хэвшин, хоггүй цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэн хамтран ажиллахыг уриалж байна.
Байгаль эх дэлхийгээ хайрлах үйлсэд гар бие оролцсон нийт уурхайчдадаа баярлалаа.

