Шивээ-Овоо уурхайн төвийн эрчим хүчний системд нүүрсээ урт хугацаанд, тогтвортой нийлүүлэх боломжийг нэмэгдүүлж байна
Говьсүмбэр аймгийн Шивээговь суман дахь
Шивээ-Овоо ордын нүүрсний нөөцийг энэ онд олон улсын ЖОРК (JORC) стандартаар шинэчлэн тогтоож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх гэж байна. Урьдчилсан тооцоогоор тус уурхайн нөөцийг 30 хувиар нэмэгдүүлж, 800 сая тоннд хүргэхээр байна. Ингэснээр Шивээ-Овоо уурхай төвийн эрчим хүчний системд нүүрсээ урт хугацаанд, тогтвортой нийлүүлэх боломж улам нэмэгдэнэ.
Ирэх онд тус уурхайн төлөвлөлт, хяналт, удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна. Үүний зэрэгцээ инженерүүдтэй хамтран олборлолтын өртгийг бууруулах, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжуудыг судалж байна.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Техникийн баг харьяа компаниудын бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг газар дээр нь үнэлж, ирэх оны хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлон ажиллаж байна
