МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ БАНДИЙН ХАШТОГТОХЫН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН ЖҮДО БӨХИЙН ОЛОН ХОТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бандийн Хаштогтохын нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн олон хотын тэмцээн өргөн цар хүрээтэй, өндөр өрсөлдөөн дунд амжилттай зохион байгуулагдаж 67 клубийн эрэгтэй 942, эмэгтэй 316, нийт 1,258 өсвөрийн тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн байна.
Энэхүү тэмцээнд Шивээ-Овоо ХК-ийн дэргэдэх “Уурхайчин” клубийн өсвөрийн тамирчид амжилттай оролцож, Э.ЭНХЗОЛ хүрэл медаль хүртэж, Э.ЭНХЗУЛ, Б.СОЁМБО, Б.ТҮМЭНБАЯР нар тус тус V байр эзэлсэн бахдам амжилт гаргалаа.![]()
![]()
![]()
Өсвөрийн тамирчдаа амжилттай бэлтгэн, тэмцээнд оролцуулж, тэдний спортын ур чадвар, авьяас чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй УНХ-ийн ЭШ-25/90 алхагч экскаваторын I туслах машинч, багш Ш.ЦЭРЭНЛХАМ танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, баяр хүргэе.
Тамирчин хүүхдүүддээ болон багшдаа цаашдын спортын замналд нь улам их амжилт, өндөр амжилтын эзэд болохын ерөөл өргөе! ![]()
![]()




