‼️‼️
@ЗӨВ Монгол Брэнд
@TESO Group
Танай үйлдвэрийн үйлдвэрлэж, худалдаанд нийлүүлсэн аарцнаас өт гарч ирсэнд үнэхээр гомдолтой байна!
Танай бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж байхад ийм бохирдолтой, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн таарсан нь маш ноцтой асуудал юм. ‼️
Энэ бол зөвхөн бүтээгдэхүүний чанарын доголдол биш. Хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуйн хяналттай холбоотой асуудал!
Мөн ид ханиад, томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан танай компанийн бүтээгдэхүүнд итгэж, Хятадынх биш, эх орныхоо дотоодын үйлдвэрлэлийг дэмжин худалдан авч хэрэглэж байтал ийм бохирдолтой бүтээгдэхүүн худалдаанд нийлүүлж байгаа нь үнэхээр хариуцлагагүй хэрэг.
Хэчнээн олон хүн, үр хүүхэд нь хүртэл танай аарцыг хэрэглэж, дархлаагаа дэмжихийг зорьдог билээ. Гэтэл ийм зүйл гарч байгаа нь арай дэндүү биш үү?
Үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуйн хяналтаа хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болон холбогдох хяналтын байгууллагууд энэ асуудалд анхаарал хандуулж, шалгаж тогтооно уу! ‼️
