“Mining Week & MinePro 2026” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалтад оролцлоо.
Монгол Нүүрс ассоциациас Уул уурхайн салбарын техник, технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн шинэ боломжуудыг нэг дор төвлөрүүлсэн “Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтыг зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд 20 орны 3,500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, 135 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ, техник технологийн шийдлээ танилцуулсан байна.

“MinePro 2026” үзэсгэлэнгийн онцлог нь зөвхөн үзэсгэлэн үзэхээс илүү өргөн хүрээг хамарч, дэлхийн түүхий эдийн зах зээлийн аналитик, дата корпораци болох Sxcoal (Fenwei Energy) болон Mysteel-ийн олон улсын шинжээчид оролцож, нүүрсний зах зээлийн өнөөгийн төлөв байдал, хэвийн прогноз, олон улсын чиг хандлагын талаар илтгэл танилцуулсан байна.

Энэ удаагийн үйл ажиллагаанд салбар хуралдаан, уулзалтуудаас гадна залуучуудад зориулсан “Future Engineering”, Уурхайчдын бэсрэг наадам зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм. “Уурхайчдын наадам 2026” бэсрэг наадмын арга хэмжээний Үндэсний бөхийн төрөлд “Шивээ Овоо” ХК-ийн бөх Монгол Улсын начин Э.Мөнхбаатар нь 2 дахь жилдээ Түрүү бөхөөр, Сурын цуваа харвааны эмэгтэй төрөлд М.Баярмаа 3-р байр эзэлсэн амжилтуудыг үзүүлсэн байна. Наадамд оролцсон нийт тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.



