Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс чиг үүргийн байгууллагатай хамтран “Ажлын байрны стрессээс хамгаалах сэтгэлзүйн аргууд” сургалтыг зохион байгууллаа.

✅ Тус сургалтад Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны ажилтан, албан хаачид хамрагдаж, шийдвэр гаргалтын дарамт, удирдлагын сэтгэл зүйн уян хатан байдал болон сэтгэл хөдлөлийн оюун ухааныг (EQ)-ээр дээшлүүлэх практик аргуудыг эзэмшсэн юм.

✅Мөн сургалтын үеэр удирдагчийн сэтгэлзүйн хамгаалалт, өөрийн энергийг хадгалах 2 минутын "Тархи шинэчлэх" болон микро амьсгалын техникийг танхимд бодитоор туршин ажиллалаа.