🔴Дорнод аймгаас 1600 боодол өвс том оврын автомашинаар тээвэрлэн Баянхонгор аймагт ирж, борлуулахаар зогсоод удаагүй байтал гал гарч, ачаатай өвс нь бүхэлдээ шатаж, их хэмжээний хохирол амссан харамсалтай явдал болсон.
Хөдөлмөрлөж, өөрийн хүчээр амьдралаа босгохоор зүтгэж яваа залуу насандаа ийм хэмжээний гарз хохирол амсана гэдэг амаргүй даваа билээ.
Гэхдээ бид нэгнийхээ хүнд хэцүү үед сэтгэлийн дэм өгч, боломжийнхоо хэрээр тусалж чаддаг байх нь нийгмийн хамгийн сайхан чанар юм.
Бид хийж бүтээж яваа залуусаа дэмжиж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, хүнд үед нь урам зориг өгөх ёстой.
Тиймээс Баянхонгор аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас санаачлан энэхүү залуугийн нөхцөл байдлыг олон нийтэд хүргэж, сайн санаат иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг боломжийнхоо хэрээр сэтгэлийн дэм үзүүлж, хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
Бага гэлтгүй хүн бүрийн сэтгэлийн дэм нийлж, хүндхэн үеийг даван туулахад нь томоохон тус нэмэр болно.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай❗
Хандив хүлээн авах данс:
Банк: Голомт банк
Данс: 220015003205120058
Хүлээн авагч: Саруулбаатарын Нямдорж
Хүн чанар, сэтгэлийн дэм хоёр хамгийн хэрэгтэй энэ үед хамтдаа тусалцгаая.
