Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг буюу Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд ой хээрийн түймэр гарсныг унтраахаар Дорнод, Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Халхгол сумынхан 3 өдөр ажилласан ч цурманд оруулж чадаагүй байна.
Түймрийн голомт Задгайт, Хоньт, Азарга уул орчмоор тэлж газар авсан тул Хилийн цэргийн ангийнхан, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан, нэмэлтээр Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Багануур дүүргийн хэлтсээс онцгой байдлын албаныхан хүч нэмэгдүүлэн, нийт 140 гаруй хүн, 18 техник хэрэгсэлтэй ажиллаж байна
