Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эко амбулаторийн эмч нар болон 7-р хорооны Хаш-Чагнуур Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, дундаж наслалтыг уртасгах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэгийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

✅Тус арга хэмжээгээр иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, эрт илрүүлгийн үзлэгт хамруулан, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг мэдээллийг хүргэв.