Хан-Уул дүүргийн хүн ам тогтмол өсөж байгаатай холбоотойгоор Цагдаагийн байгууллагын албан хаагчдын ачаалал нэмэгдэж, бүтэц, орон тоо өргөжиж буй.
Үүний зэрэгцээ өдөр тутмын ажил үүргээ хэвийн, шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээ үүсээд байсныг бүрэн шийдвэрлэн Цагдаагийн газрын 1,2-р хэлтсийн алба хаагчдад хүлээлгэн өглөө.
Цаашид иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг ханган гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаг наргүй ажиллаж буй алба хаагчдын үйл ажиллагааг дэмжин, үр дүнтэй, шуурхай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарна.
Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

