Өнөөдөр балетын урлагт хайртай хэн бүхэн балетын урлагийн гоо үзэсгэлэн, түүний цаадах тэсвэр хатуужил, хичээл зүтгэл, мөн гайхамшигт бүтээлүүдийг тайзнаа амилуулахын төлөө нэгэн зорилгоор нэгддэг авьяаслаг уран бүтээлчдийг онцлон тэмдэглэж байна.
Энэ жил энэхүү баярыг дэлхийн өнцөг булан бүрд “Түүх хэрхэн бүтдэг вэ?” (How Stories Are Made) сэдвийн хүрээнд өглөөний дасгал, бүжгийн сургуулилт, тайзны бэлтгэл, бүжгийн урлагийн ард нуугдаж буй түүхүүд, уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага зэрэг олон сонирхолтой үйл явдлыг дамжуулан хүргэж байна.
Монголын балетын урлагийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, балетын урлагийн зам мөрийг бүтээлцсэн үе үеийн уран бүтээлчид, багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ
Дэлхийн балетын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье!
Хүндэтгэсэн: УДБЭТ
