Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг тохиолдуулан иргэдийн гамшгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, өрхийн бэлэн байдлыг хангах, гамшгийн үед өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах мэдлэг, дадал эзэмшүүлэх сургалт зохион байгууллаа.





