Залилан мэхлэгчид хиймэл оюун ухаан ашиглан банк, төрийн байгууллагын ажилтан мэт ярьж, иргэдийг хуурах болжээ.
Тухайлбал, ХААН Банкнаас ярьж байна хэмээн хиймэл хоолойгоор залгах, эсвэл Төрийн банкны нэр барьж, өмнө нь гаргаж байсан зээлийн хүсэлтийн талаар мэдээлэл өгч итгэл төрүүлэх тохиолдол гарч байна.
⚠️ БАНК, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭР БАРЬСАН ДУУДЛАГАД ШУУД ИТГЭЖ БОЛОХГҮЙ!
Өөрийгөө ажилтан гэж танилцуулсан хүнээс мэдээлэл авсан бол тухайн байгууллагын албан ёсны дугаараар эргэн холбогдож шалгаарай.
