Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хулман нуур гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнийн босго” ХХК нь 2012 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Нэ Монгул Жи Шан” ХХК-тай таван жилийн хугацаатай гэрээ байгуулжээ.
Гэвч уг гэрээтэй холбоотой залилангийн гэх маргаан 2018 оноос шүүхийн байгууллагаар хэлэлцэгдэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл найман жилийн хугацаа өнгөрөөд байна.
Энэ хугацаанд “Нэ Монгул Жи Шан” ХХК-ийн талд шүүхийн шийдвэр гарсан гэх боловч тус компани шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулах, уурхайн талбайд нэвтрэх боломжгүй нөхцөл байдалтай тулгарсаар байгаа талаар мэдээлж байна.
Хуулийн байгууллагын шийдвэр бодит амьдрал дээр хэрэгжихгүй, иргэн, аж ахуйн нэгж шүүхээр хамгаалуулсан эрхээ эдэлж чадахгүй байна. энэ нь зөвхөн хоёр компанийн хоорондын маргаан биш юм. Харин тэднийг ажлаа хийхийг нь хууль нь зөвшөөрсөн ч тус сумын цагдаа, хууль бусаар булаан авсан компани нь зөвшөөрсөнгүй. Хуулиас давсан эрх мэдэл яг энд явагдаж байгаагийн нэг жишээ
