“Эко намар” өргөтгөсөн худалдааг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс "Ажилчны алдар" талбайд зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэн худалдаанд:
• Хичээлийн шинэ жилийн бэлэн багц, хэрэгсэл
• Шинэ ургацын хүнсний ногооны худалдаа
• Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдана.
Иргэд, тариаланч та бүхэн хичээлийн хэрэгсэл, хувцас, шинэ ургацын хүнсний ногоо, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдаалах хүсэлтэй бол доорх линкээр бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 77771965 дугаараар тодруулна уу.

