/2026.07.09/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил, Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нар шагнал гардуулж, баяр наадмын мэндийг дэвшүүллээ.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ахмад ажилтан Ч.Алтанцэцэг, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны ахмад настан Б.Галя зэрэг таван хүнийг шагнасан бол “Алтан гадас” одонгоор 14, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 1, “Цэргийн гавьяаны одон”-оор 1, Цэргийн хүндэт медалиар 1, ССАЖЗЯ-ны шагнал болох “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр 2, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр 4, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны жуух бичгээр 3, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шагнал болох Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр 1, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр 1, “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр 3, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өргөмжлөлөөр 1 хүнийг тус тус шагналаа.

