"Miss Grand International 2026" тэмцээний албан ёсны цахим хуудсанд Amber Yuhan нэртэй гадаад оролцогчийг Монгол улсын төлөөлөгчөөр бүртгэж, Монгол Улсын төрийн далбаа,

“Mongolia” нэр бүхий туузтайгаар олон улсын тэмцээнд оролцуулсан. Энэ талаар Топ модель Х.Бадамгэрэл шүгэл үлээж, өөрийн үзэл бодлоо цахим орчинд нийтлэхээс гадна холбогдох яам, сайд нарт хүргээд буй.

Тэрбээр энэ талаар цахим хаягтаа "Соёл, спорт, аялал жуулчлал, Залуучуудын Сайд Ж.Алдаржавхлантай уулзахаар боллоо. Маргааш (өнөөдөр) уулзаж дуусаад яам яаж арга хэмжээ авахыг зорьж байгааг сонсоод мэдээлэл хуваалцъя. Энэ удаагийн асуудлыг зөвхөн нэг тэмцээн, нэг оролцогчийн асуудал болгон өнгөрөөж болохгүй. Монгол Улсын нэр хүнд, соёлын дархлаа, үндэсний төлөөллийн үнэ цэнийг хамгаалах төрийн бодлогын асуудал болгон авч үзэхийг шаардаж байна. Монгол Улсын нэр бол эзэнгүй нэр биш. Монгол Улсын төрийн далбаа бол дур мэдэн зүүж болох чимэглэл биш. Монгол Улсыг төлөөлөх эрх бол хэн нэгний худалдаж авч, дураараа шилжүүлдэг лиценз биш" хэмээн нийтэлжээ.