/2026.08.13/ Хууль зүй дотоод хэргийн яамнаас зохион байгуулж буй иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх, "Хуулиа дээдэлж, хариуцлагаа ухамсарлая" сэдэвт аяны "Явуулын оффис" Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд ажиллаж байна.


Тус оффист Цагдаагийн ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ШШГЕГ, Архивын ерөнхий газар, УБЕГ, Хил хамгаалахын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Дотоод хэргийн их сургууль зэрэг ХЗДХЯ-ны харьяа агентлагууд ажиллаж, иргэдийн санал гомдлыг хүлээн авч, хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байна.