/2026.04.22/ Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс чиг үүргийн байгууллагуудтай хамтран ЕБ-ын сургуулиудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх багц сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын хүрээнд “Оюуны хурц хараа сургалтын төв холбоо” НҮТББ-ын мэргэжлийн сэтгэл зүйч болон дүүргийн эрүүл мэндийн төвийн өсвөрийн эмч О. Даваажаргал нар 13 дугаар хорооны ЕБ-ын 26 дугаар сургуулийн ахлах, дунд ангийн 120 гаруй охидод "Өсвөр насны охидын сэтгэл зүйн дархлаа" болон бусад мэргэжлийн чиг үүргийн сургалтыг тус тус орлоо.

