/2026.06.26/ Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албанаас НҮБ-ын “Олон улсын мансууралтай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газар, Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран дүүргийн ӨЭМТ-ийн удирдлагууд, нийгмийн ажилтнууд болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, амралтын газар, үйлчилгээний төвийн төлөөлөлд “Гэмт хэрэг, зөрчлөөс хамтдаа урьдчилан сэргийлье” сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтаар чиг үүргийн байгууллагын мэргэжилтнүүд дүүргийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн цаг үеийн нөхцөл байдлын тухай статистик мэдээллийг хүргэсэн бол “Мансууралгүй ирээдүй” ТББ-ын сургагч багш М.Зоригтбаатар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээлэл өглөө.

