Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлөөс “Спортыг дэмжих сарын аян-2026” арга хэмжээний хүрээнд пара бочи, тусгай бочигийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Монголын Тусгай Олимпын Хороо, Монголын бочигийн холбоотой хамтран зохион байгууллаа.

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 80 гаруй сурагчид 10 багш дасгалжуулагчдын хамт оролцов.

Тэмцээний нэгдсэн дүнгээр

🥇Тэргүүн байрт: Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургууль

🥈Хоёрдугаар байрт:Нийслэлийн ерөнхий боловсролын 26 дугаар сургууль

🥉Гуравдугаар байрт:Монголын бочигийн холбоо тус тус шалгарлаа.

Тус арга хэмжээний үеэр Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн сурагч И.Ариунцэцэг Монгол Улсын спортын мастерын болзол хангаж, Спортын мастерийн медаль, үнэмлэхийг гардан авлаа.