ЦААДАХ ЭЗЭН ГЭХ Т.ОДСҮРЭНГ ШАЛГАХГҮЙ ЮМ УУ❓❗
БНСУ-аас зах зээлийн үнээс хямд алт, алтан эдлэл авчирч өгнө гэх зар сурталчилгаанд итгэсэн иргэд олон зуун сая, тэрбум төгрөгөөр хохирсон гэх асуудал нийгэмд дуулиан тарьж байна. Өмнө нь мэдээлэгдсэнээр уг хэрэгт 500 гаруй хүн хохирч, нийт хохирлын хэмжээ 3.7 тэрбум төгрөгт хүрсэн гэх тоо дурдагдсан❗
Гэтэл энд зөвхөн мөнгөө алдсан иргэдийн асуудал яригдаад өнгөрөх ёсгүй. Энэ ажиллагаа хэрхэн явагдсан, иргэдийн итгэлийг хэн, ямар аргаар олж авсан, мөнгө хаашаа шилжсэн, цаана нь өөр ямар хүмүүс байсан бэ гэдэг асуултад бодитой хариулт хэрэгтэй байна❗
🔴 НЭГДҮГЭЭРТ, ОЛНЫ ТАНИЛУУДЫН ОРОЛЦООГ ШАЛГАХ ЁСТОЙ БИШ ҮҮ❓
Хэрэв олны танил хүмүүс алтны захиалгыг сурталчлах, лайв хийх, бусдад итгэл төрүүлэх замаар борлуулалтад оролцсон бол тэдний оролцоо ямар байсныг тодруулах шаардлагатай❗
