Хан-Уул дүүргийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явуулав.

✅ Шуурхай зөвлөгөөнөөр Засаг даргын дэргэдэх байгууллагын 14 хоногийн нөхцөл байдлын мэдээ, өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийн хэрэгжилтийг танилцууллаа.

✅ Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр

• Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, төслүүдийг үе шаттайгаар зохион байгуулах.

• Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулах, нэгдсэн удирдлагад шилжүүлсэнтэй холбогдуулан хуучин “Онлайн бизнес төв” системээр худалдаа, үйлчилгээ эрхлэхээр ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх.

• Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, орон сууцны хороолол дундах хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг эрчимжүүлэх

• Иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй стандартын шаардлага хангаагүй барилгын хашаануудыг буулгах зэрэг үүрэг даалгавар, чиглэл өглөө.