Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын бүх нийтээр мод тарих арга хэмжээнд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны удирдлагууд, дүүргээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, Хороодын Засаг дарга нар, Засаг даргын дэргэдэх харьяа хэлтэс албадын дарга нар нэгдэж, Айцын амны ойжуулалтын талбайд 400 ширхэг гацуур мод тарилаа.