БНСУ-аас зах зээлийн үнээс хямд үнээр алт, алтан эдлэл авчирч өгнө гэсэн амлалтад итгэсэн иргэд 3.7 тэрбум төгрөгөөр хохирсон гэх хэрэг бүртгэгдээд байна❗
Хэрэгт холбогдогчид Facebook-ийн “Сак сайхнууд”, “Алтаар урс” зэрэг бүлгэмээр дамжуулан иргэдээс захиалга авч, тухайн үед БНСУ-д нэг грамм алт 500 гаруй мянган төгрөгийн үнэтэй байхад 420 мянган төгрөгөөр захиалга авч байжээ❗
Хамгийн анхаарал татаж буй зүйл нь — эхний захиалагчдад барааг нь бодитоор хүргэж өгсөн явдал❗
Энэ нь бусад иргэдэд уг үйлчилгээг найдвартай мэтээр ойлгож, илүү их мөнгөөр захиалга өгөх нөхцөл болсон байж болзошгүй❗
Түүнчлэн олны танил хүмүүсээр тухайн бүлгэм, үйлчилгээг сурталчилсан нь иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэх мэдээлэл байна❗
Ийнхүү эхэндээ хэвийн ажиллаж байгаа мэт харагдсан захиалгын үйлчилгээний цаана олон иргэнийг хамарсан, тэрбум төгрөгөөр хэмжигдэх хохиролтой хэрэг яригдаж байна❗
