“Шивээ Овоо” ХК-ийн дэргэдэх “FLAME” сагсан бөмбөгийн тамирчдын амжилт...
Монголын үндэсний олимпын хороо байгуулагдсаны түүхт 70 жилийн ой, хичээлийн шинэ жилийг угтан уламжлал болгон зохион байгуулдаг “ONE BALL, ONE FAMILY” сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тэмцээнд Шивээговь сумын “Шивээ-Овоо” ХК-ийн дэргэдэх “FLAME” сагсан бөмбөгийн сургалтын 6-9 ангийн эрэгтэй баг тамирчид 2 дугаар байранд орж өргөмжлөл, МӨНГӨН медалиар, 10-12 насны ангилалд эмэгтэй “Уурхайчин" баг 3 дугаар байранд орж өргөмжлөл, ХҮРЭЛ медалиар тус тус шагнагдсан байна. Тамирчдын маань спортын босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай




