ХОСМОГ СУРГАЛТЫН АЖИЛТАН-СУРАЛЦАГЧИД ДАДЛАГЫН ТАЙЛАНГАА ХАМГААЛЛАА
Шивээ овоо компани нь Говьсүмбэр аймгийн Политехник коллежтой хамтран ажилтнуудынхаа мэргэжил мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Хосмог сургалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хосмог сургалтын хүрээнд “Уул уурхайн ашиглалт” “Механикжсан тээврийн хэрэгсэл механизмын засвар үйлчилгээ” мэргэжлээр нийт 29 ажилтан суралцаж байна.

Сургалтын хөтөлбөрийн дагуу ажилтан суралцагчид үйлдвэрлэлийн дадлага хийж дадлагын хугацаанд гүйцэтгэсэн ажил эзэмшсэн мэдлэг ур чадвар ажлын туршлагаа нэгтгэн дадлагын тайлангаа хамгааллаа. Энэхүү хосмог сургалт нь ажилтнуудад ажлын байран дээрээ мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх онолын мэдлэгээ практикт бататгах, цаашид мэргэжлээрээ өсөн дэвших боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.


