2026.09.22/ Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хүүхдийг Ивээх Сан олон улсын байгууллагатай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр чиг үүргийн байгууллагын албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн 1-25 хороодын хамтарсан багийн гишүүдэд “Кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх” цогц сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.
Тус сургалтад Төвийн бүсийн хороодын хамтарсан багийн гишүүд хамрагдаж, бүлэгтэй ажиллах нийгмийн ажил, хамтарсан багийн удирдлага, зохион байгуулалт зэрэг сэдвээр мэдээлэл авч өөрсдийн туршлага, санал бодлоо нээлттэй солилцсон юм. Сургалт үргэлжилж байна.
ХАМТАРСАН БАГИЙН ЧИГ ҮҮРГИЙН БАЙГУУЛЛАГУУД:
1-25 хороо нийгмийн ажилтан
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар
Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын нийгмийн ажилтан
Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч
Сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

